СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-08

2023 онд Сэлэнгэ аймаг 47 тэрбум төгрөг зарцуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Энэ сарын 5-ны өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын XIII хуралдаанаар Сэлэнгэ аймгийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.

Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн 2023 оны төсвийг 52.0 тэрбум төгрөг байхаар баталлаа. Үүнээс улсын төсөвт 4.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд, 2023 онд Сэлэнгэ аймаг нийтдээ 47.7 тэрбум төгрөг зарцуулах төсөв баталсан байна.

Сэлэнгэ аймаг энэ жил төсвийн орлого талдаа нийт орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг 4.3 тэрбумаар нэмэгдүүлж авч чадсан байна. Мөн зарлага талд улсын хэмжээнд Засгийн газрын тогтоолоор цалинг 20 хувь нэмэгдүүлсэн байна. Харин бусад эрхийг орон нутагт шилжүүлсэнтэй холбоотойгоор цалингийн эрхийг дахиж 30 хувь буюу Засаг даргын эрх мэдлийн хүрээний, мөн ИТХ, ЗДТГ зэрэг байгууллагуудад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалинг 50 хувь хүртэл нэмэгдүүлсэн аж.

Үүнтэй холбоотойгоор 3.3 тэрбум төгрөгийн төсөв нэмэгдэж тавигдсан байна. Мөн сумдад олгох сумдын санхүүгийн дэмжлэгийг 3 тэрбумаар нэмэгдүүлж баталжээ.

Аймгийн удирдлагуудын зүгээс аймгийн төвийн сум болох Сүхбаатар сумын 2023 оны төсөвт ихээхэн анхаарал хандуулсан байна. Тодруулбал Сүхбаатар суманд аймгийн орон нутгийн хөгжлийн сан, аймгийн хөрөнгө оруулалт, замын сан гэх мэт хөрөнгө оруулалтын зардлыг 4.6 тэрбум байхаар баталж өгчээ.

Энэ бол аймгийн хувьд томоохон сум болох Мандал сумын хөрөнгө оруулалтын төсвөөс 3.5 дахин их байгаа аж.

Сэлэнгэ аймаг энэ удаа улсын хэмжээнд 3-рт орох хэмжээний цалингийн өсөлтийг тавьж чадсан гээд нэлээд онцлог төсөв баталжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.