СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-08

Өмнөговь аймгийн иргэд хавар хүртэл мотоцикль "унахгүй"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Засаг даргын А/1718 дугаар захирамж гарч энэ оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглолоо.

Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж мотоциклтэй хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй болдог. Улмаар иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж мотоцикл жолоодох, унаж гэмтэх, даарч бээрэх зэргээс шалтгаалан зам тээврийн осол гарах, хүний амь эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох явдал их байна.

Энэ онд зам тээврийн ослын улмаас 30 хүний амь хохирч, 28 хүн хүнд бэртжээ. Хүний амь хохирсон зам тээврийн осол хэргийн 9 буюу 30.0 хувь, гэмтсэн хүмүүсийн 7 буюу 25.0 хувь нь мотоциклтэй замын хөдөлгөөнд анхаарал сэрэмжгүй оролцсонтой холбоотой зам тээврийн ослууд гарч байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.