СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН бүлэглэлийг задлах гэж Засгийн газар хичээсээр ирсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж, иргэд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Жагсагчдын төлөөлөлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Иргэд бухимдаж байгааг би ойлгож байна. Тавантолгойн нүүрсний хулгайн асуудлыг гаргаж ирээд, 21 хонож байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Засгийн газар илрүүлэхийн төлөө тэмцэж байна. Залуучуудтайгаа гарч ирж ингэж уулздаг Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилд цөөн байсан гэдгийг хэлмээр байна. Миний хувьд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гаргахыг хүсээгүй учраас төв талбайд эхний өдөр гарч ирээгүй. Манай Засгийн газраас олон зүйлийг өөрчилж, эхнээсээ үр дүн гарч байгаа гэдгийг хэлмээр байна.

Гучин жилд хуримтлагдсан асуудлыг гурав, дөрөвхөн сарын дотор шийдэж чадахгүй. Цаг хугацаа шаардлагатай, ордон дотроос асуудлыг задалж, ил, нээлттэй болгож байна. Харин ард иргэдийн минь дэмжлэг маш ихээр хэрэгтэй байгааг хэлэхийг хүсэж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх амархан биш. Олон, олон захиалгатай тэмцлүүд жагсаалын дундуур орж байна. Олон эрх мэдэлтний дургүйг хүргэж байгаагаа ч мэдэж байгаа. Монголчууд биднийг гучин жил тоносон бүлэглэлтэй бүгд нийлж тэмцэх ёстой. Энэ тэмцлээсээ ухарч няцаагүй үед бид нүүрсчдийн хана хэрмийг нураах болно.

Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна. Тиймээс бид нэг зүйлийн төлөө хамт зүтгэж, нэгдэх хэрэгтэй. Ингэж байж өнөөдрийн тэмцэл үр дүнд хүрнэ. Нүүрсний хулгайн асуудал Оюутолгой, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай адилхан шийдэгдэж, үр дүнд хүрнэ гэдэгт би итгэж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

өөө
2 жилийн өмнө
126.56.202.242

Дандаа худлаа шаана МАНАН гээд нэр усгүй мангасаар айлгаад өөрсдөө идэж уудаг хог шаарнууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.