Бүгд найрамдах Польш Улсын Гадаад харилцааны яамны хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Дауны холбооны хөдөлмөр сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлсэн төслийн нээлт болжээ.
Төслийн нээлтэд Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшиштоф Бойко болон тус ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Hejnowicz Stefan, зөвлөх Н.Мөнхтуяа, ХБХХЕГ-ын ХНОГ-ын дарга Б.Амаржаргал, БХГ-ын дарга У.Сосорбурам нар оролцжээ.
Хөдөлмөр сургалтын төв нь цар тахлаас хойш ажиллаагүй бөгөөд тус төслийн санхүүжилтээр дахин үйл ажиллагаагаа эхэлж байна.
Монголын дауны холбооны эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт coffee shop-н үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрт бэлтгэж, ажлын байранд дадлагажуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.