СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-07

Нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулахаар болжээ. 

Ерөнхий хяналтын сонсголын бүртгэлийн ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17.30 цаг хүртэл явагдана.

-Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар захидал илгээн бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

-Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор Эдийн засгийн байнгын хороонд бүртгүүлж, санал, тайлбар, мэдээллээ бичгээр ирүүлж болно. 

-Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээр ирүүлнэ гэжээ.

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.57.92.250

Сайн байна уу.Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.Би БГД-ийн 15-р хорооны 22-р байр 28 тоотод оршин суугч Амгалан овогтой Амарсайхан.Нээлттэй сонсголд оролцож санал,тайлбар хэлэх хүсэлтэй байна. Утас 99192654

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.