СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-07

🔴LIVE: БНХАУ-ын талаас зөвшөөрвөл есөн оффтейк гэрээг манай Засгийн газар ил болгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар нүүрсний оффтейк гэрээг ил болгох асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:

-“Эрдэнэс Тавантолгой” компани нь Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 369.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.2 сая тонн нүүрс борлуулаад байна. Үүнээс арваннэгдүгээр сард 205.5 сая ам.доллар бүхий 2.3 сая тоннын нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрснийг Гашуунсухайт боомтоор экспортолоод байна.

Одоогоор 369.5 сая ам.доларын борлуулалт хийснээс 143.8 сая ам.долларыг Монголбанкинд тушаасан. Нүүрсээр барагдуулах гэдгээр 51.1 сая ам.доллар, урьдчилж олсон орлого дээр 185.8 сая ам.доллар хийснээс өнөөдрийн байдлаар нийт 500 саяас 369.5 сая ам.долларыг борлуулалтаар олоод байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани аравдугаар сарын 5-ны байдлаар 603 сая ам.долларыг урьдчилж олсон орлого гэдгээр, өөрөөр хэлбэл, мөнгийг урьдчилж аваад дараа нь нүүрс өгөх өр төлбөрийн асуудал байснаас 185 сая ам.долларыг арваннэгдүгээр сард барагдуулж, ажилласан. Үлдэгдэл 418 сая ам.доллар байна. Энэ өрийг богино хугацаанд барагдуулж, цаашдаа урьдчилж нүүрсний төлбөрөө авахгүйгээр шууд борлуулалт хийх зарчмаар ажиллана. Нүүрсний үнээ урьдчилж авах нь валютын орох урсгал дээр хүндрэл учруулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани дээр оффтейк гэрээг ил болгох асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаад, арваннэгдүгээр сарын 14-нд Тагнуулын ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Тагнуулын ерөнхий газраас арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “Оффтейк гэрээг ил болгоход хуулийн хүрээнд өгөх боломжтой. Засгийн газарт асуудлаа тавь гэсний дагуу арваннэгдүгээр сарын 23-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гэрээг ил болгох хүсэлт хүргүүлсэн. . Гадаад харилцааны яамаар дамжуулан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт, тээвэрлэлтийг ил тод болгосон.

Хятадын талаас “манай талын хүсэлтийг харгалзаж үзээч” гэсэн асуудлыг тавьж байна. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.