СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-07

Ажлын хэсэгт орох 100 жагсагчийг тодруулж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай руу гарч жагсагчидтай уулзан, 100 жагсагчийг багтаасан ажлын хэсэг гарч, Засгийн газартай хэлэлцээрт орохоор тохирсон билээ. 

Хэлэлцээрт орох ажлын хэсгийн 100 хүнийг тодруулах ажиллагаа Сүхбаатарын талбайд яг одоо өрнөж байна. Жагсагчдад бусдыгаа төлөөлж, итгэл даах хүмүүсийг тодруулах амаргүй байгаа бололтой. Жүжигчин У.Цогтбаярын хувьд философич Д.Молор-Эрдэнэ, MOOD-ийн Б.Болд, Ид шидийн орны Ч.Ганжавхлан нарыг оруулах саналтай байна. 

Төрийн ордны холбогдох албаныхан хэлэлцээр хийх танхимын бэлтгэлийг хангаж байгаа аж. Уулзалт нээлттэй, хаалттай ямар хэлбэрээр болох нь одоогоор тодорхой болоогүй байна. Хэрэв хэлэлцээр нээлттэй болбол LiveTV та бүхэнд шууд дамжуулан хүргэх болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.