СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-07

🔴LIVE: БНСУ-ын Инчеоноос Монгол руу долоо хоногт 70 нислэг хийдэг болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зам тээврийн салбарын бодлого үйл ажиллагаатай холбоотой хоёр шийдвэр гаргасныг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Зам тээврийн бодлого, үйл ажиллагаатай холбоотой хоёр шийдвэр Засгийн газраас гаргалаа. Нэгдүгээрт, АНУ-тай "Open sky" агаарын тээврийн хэлэлцээр байгуулахыг дэмжсэн. Хэлэлцээр байгуулагдсанаар АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Гэхдээ хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш нэг орчим жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. 2024 оны эхээр Улаанбаатараас АНУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэх боломж бий болно. Энэ хэлэлцээрийг 2022 оноос хойш АНУ-аас тавьж байсан.

2019 онд АНУ, Монгол Улсын хооронд зорчиж байсан иргэдийн тоо 60000 орчим байсан бөгөөд нийт 40 орчим сая ам.долларын зардал гаргаж зорчдог байсан гэсэн дүн байдаг. Энэ мөнгөн дүн Солонгос, Хятадаар дамждаг байсан. Энэ билетийн үнэ манай улсад үлддэггүй байсан. Харин энэ зардал манайд үлдэхээр болж байна.

Монгол Улс холын зайд нисэх хүчин чадалтай долоон онгоцтой байсан бол есдүгээр сараас хойш дөрвөн онгоц нэмэгдсэн. Тодруулбал, МИАТ Боинг-767, Монголиан эйрвис компани Аэробус-330200, 320200 маркийн хоёр онгоц, Изинис компани ачаа тээврийн нислэгийг АНУ руу үйлдэх чадвартай онгоцтой болсон.

Засгийн газраас 2023, 2024 онд Монголд ирэх жуулчдыг хямд зардлаар авах бодлого барьж байгаа.

Ирэх хавраас БНСУ-ын Инчеоноос Монгол руу долоо хоногт 70 нислэг хийдэг болно. Энэ нь хоногт арван нислэг хийдэг болно гэсэн үг. Мөн БНСУ-ын хотуудаас нислэг үйлддэг болно. Үүний дараа Австрали руу шууд нислэг хийх боломжийг олгоно. Монголиан эйрвис компани Сингапур руу шууд нислэг хийх зөвшөөрлөө авсныг хэлсэн.

Мөн хилийн боомтуудыг төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох холболтын төмөр замын ажлын техник, эдийн засгийн нөхцөлийг бий болгох, зураг төслийг хийж хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Өнөөдөр бид хэдийгээр төмөр зам барьсан хэдий ч Хятадын төмөр замтай холбогдоогүй. Өнөөдөр манай төмөр замын хүчин чадал 5 сая орчим байгаа. Шивээхүрэн, Бичигт, Ханги-Мандал, Гашуунсухайт гэсэн дөрвөн боомтыг төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбосноор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын ачааны хэмжээ 30 сая хүртэл нэмэгдэх бололцоо бүрдэнэ. Шивээхүрэнгийн холболтын цэгийг тохирох ажлыг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.77.24

Жинхэнэ нүүрсний наймаачин. Ховдынхныг цөмлөж байгаа луйварчин

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.