СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Долоон настай хүүгийн амь насыг нь хохироосон хэрэгт сэтгэл санааны хохиролд 3,678,800 төгрөг төлөх шийдвэр гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гэм буруутай этгээд бусдад учруулсан сэтгэл санааны хохирлыг төлөх үүрэгтэй.

Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 7 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3,678,800, хүүхдийг 7 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200, нийт 20 сая төгрөгийг нэхэмжилжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3,678,800 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.

Харин хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гаргасан зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол биш, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг тул холбогдох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Huz
1 жилийн өмнө
103.11.192.186

Hunii ami heden tögröguu?

М.Эрдэнэбаяр
1 жилийн өмнө
203.91.115.51

Сэтгэл санааны хохирлыг тооцож практик тогтоож байгаа нь сайшаалтай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.