Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг чөлөөт бүсээс иргэд, аж ахуйн нэгжийнхэн архи, согтууруулах ундаа их хэмжээгээр авч нийслэл болон бусад аймаг, сумууд руу хүргэж борлуулах болсон.
Үүнд дээрх чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг татваргүй барааны дэлгүүрийн эзэд ч оролцдог нь тодорхой байдаг. Ингэж их хэмжээгээр иргэдэд борлуулдаг нь Гаалийн тухай хууль түүнийг дагалдуулан баталсан олон журмыг зөрчиж буй гэмт үйлдэл гэдгийг иргэд, аж ахуйн нэгжийнхэн мэддэг ч үл ойшоож байгаа юм.
Харин хууль сахиулах байгууллагынхан хууль журам зөрчиж буй эл үйлдлийг анхааралдаа авч шалгаж эхэлжээ.
Бидний авсан мэдээллээр Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Тайгын шанд чөлөөт бүс” ХХК-ийн захирал Д.Болд гэх хүн 108 хайрцаг бүхий “Соберано” нэртэй бренди, долоон хайрцаг “Коскенкорва” цагаан архи нийтдээ 1000 шил согтууруулах ундаа худалдсан байна.
Худалдан авсан иргэн А.Амартайван “Сүзүки” загварын тээврийн хэрэгсэлд ачин энэ сарын 2-ны үүрээр нийслэл рүү оруулж ирэх үед нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд саатуулан тухайн архи, вискиг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гаалийн тухай хуулийг дагалдуулан баталсан Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журмын 4.1.10-т “Орох урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн бараанаас зорчигчид архи, дарс, шар айргийг Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд гаалийн болон бусад албан татваргүй оруулахаар заасан тоо хэмжээгээр худалдах”-аар заасан.
Харин Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.3.1-т заасны дагуу бол архи, дарс тус бүр хоёр, шар айраг гурван литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүйг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх журамтай.
Гэвч худалдан авагч нь ч, худалдаж буй тал нь ч хууль, журам зөрчсөн учраас цагдаагийнхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗамынҮүд дахь татваргүй барааны дэлгүүрүүд ч гэсэн адилхан
Худалдаад авсан архи дарс яах вэ хулгайлаад гаргасан нүүрсээ л учирыг нь ол гааль хуулийнхан минь гэхдээ олноор нь авсаныг нь зөвтгөөгүй шүү журмаа мэдсээр байж зарсан худалдагч буруутай
архидан согтуурахад л чөлөөт бүсүүд өндөр хувь нэмэр оруулж бга шд. өөр авах ч юм байхгүй ээээээ үнэндэээ ....
Нүүрсний хулгайтайгаа ийм шуурхай тэмцдэг болоосой. Хэдэн шил архи аваа л биз, ямар хулгайлаад авчихаа юу. Сүржигнэх юмаа олж сүржигнэ
Чөлөөт бүс биш юм уу архинаас өөр юу ч үгүй л газар байх чив дээ нэг л их хүнд сурталтай муухай зантай авгайчууд улсаас цалин аваад сууж байдаг юм шиг байна лээ тэд нарын л хийж байгаа ажил биз
Дотоодын асуудл бна хууль бусаар оруулж ирсэн бш орон нутгын хооронд хиидг безнэс л бна
Aaa
Юун сүртэйн хулгай хийгээд хүн хулхидсан уу худалдаж л авсан байна. Битгий сүржигэнэ тэрний оронд таануус улс орныг чинь зарж идэж байгаа луйварчидынхаа араас яваач!!!!
Аймаар том хэрэг илрүүлжээ
Хулгай хийж, хүн хулхидсан биш дээ! Худалдаад авсан байна. Нүүрс тээвэр, офтек гэрээтэй холбоотой авлига авсан хүмүүсийн нэрсийг ингээд зарлаж чадахгүй байж
Oros arhi yah ve urdaas vagon vagonoor oruulj irj bga arhi nertei horoo boliulah heregtei
Угаасаа энэ орон чинь толгойгүй,тийм учраас бараг улс биш болчихсон байна шүү дэ
Нүүрснээс аюултай юм энэ чөлөөт бүсээс гарч байгаа шүү. Нүүрс эдийн засгийн асуудал, чөлөөт бүсийн асуудал монгол хүний эрүүл мэндийн асуудал энэ 2-н асуудал маш зөрөөтэй шүү. Энд ажиллаж буй 6,7 дэлгүүрийг монголын бүхэл бүтэн хилийн байгууллага гаалийн байгууллага манаж ажиллуулж байна шүү дэ энэ дэлгүүрүүдийг маш хурдан хаах хэрэгтэй
хаха худлаа ш..гаад байхын. Тийм л юм бол чөлөөт бүс нэртэй архины дэлгүүрээ хаагач. Мөнгөөрөө худалдан авсан хүний юмыг хураахаасаа өмнө заруулахгүй арга хэмжээ аваач