Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-Төрийн гурван өндөрлөг, төрийн институтийн асуудал байгаа. Үүнийг тогтолцооны хувьд засаж залруулах ёстой. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод, гүйцэтгэх засаглалын тэргүүн болоод Засгийн газрын гишүүдээ гаднаас томилоод явдаг. Энэ тогтолцоо АНУ-д хэрэгждэг. Онолын хувьд бол зөв тогтолцоо. Харин манай улс парламентын тогтолцоотой. Парламентад олонх болсон нь засгийн эрхийг авч хэрэгжүүлээд явдаг. Ерөнхийлөгч эв нэгдлийн илэрхийлэл болоод явдаг. 1992 оны Үндсэн хуулийг батлаад хэрэгжүүлээд явсан. Одоо ард түмэнд төвтэй парламентын тогтолцоо руу шилжих Үндсэн хуулийг батална гэсэн мэдээлэл сая сонссон. Дэлхийд Үндсэн хуулиа дунджаар 18 жилийн хугацаанд өөрчилдөг жишиг байдаг юм билээ.
Манай улс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байна. Гэхдээ Үндсэн хуулийг тогтолцооны талаас нь засах шаардлагатай гэж бодож байна. Үндсэн хуулийг хүн, ард түмэн төвтэй, иргэдийн сонголтоор төр засаг нь байгуулагддаг байгаасай гэж хүсэж байна. Парламент хоёр танхимтай байх ёстой гэж бодож байна. Ингэснээр парламент бие биеэ хянадаг, хариуцлага тооцох боломж бүрдэх юм. Хоорондоо зөвшилцөж хууль гаргадаг, хянадаг тогтолцоо руу шилжинэ.
Нүүрсний хулгайчидтай хамгийн чанга хариуцлагыг тооцох шаардлагатай гэж бодож байна. Ерөнхий сайдыг дэмжсэн байр суурьтай байна. Байгалийн баялгийг ард түмний мэдэлд бус, өмчлөлд оруулах ёстой гэж үзэж байна. "Баялгийн сан"-гаасаа хувь хүртдэг, ноогдол ашиг хүртдэг тогтолцоо руу орох ёстой.
Би ерөнхийлөгч байхдаа Таван толгойн нүүрсний ордыг ард түмний өмч байх ёстой гээд хөөцөлдөж яваад төрд авсан. Гэвч цааш нь төрийн өмч, нийтийн өмч гэж будилуулаад ойлгомжгүй болгоод захиран зарцуулах асуудал нь эмх замбараагүй болсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэтэй зөвлөгөөн өгсөн байна.