СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-06

🔴 О.Цогтгэрэл: Товчхондоо ард иргэд ууртай байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар хуралджээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Товчхондоо ард иргэд ууртай байна. Залуучууд ууртай байна. Яагаад ийм нөхцөл байдалд хүрэв гэх асуудлаар манай бүлэг байр сууриа илэрхийлж байна.

Эрх баригчид амьдралыг гоёчилж байна. Телевизээр ярьж байгаа сайхан зүйл чинь иргэдийн хөргөгчтэй зөрөөд байна. Эрх баригчид бухимдсан ард түмэнтэй нүүр тулахаас айж байна. Шалтгаан нь нүүрсний хулгай. Нэрсийг нь зарла, гэрээгээ ил болго гэхээр зарлахгүй байна. Үүний цаана ямар эрх ашиг байна вэ гэдгийг ҮАБЗ-өөс асуух хэрэгтэй. Явж явж Ардчилсан намын Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн гэсэн хоёр гишүүнийг л яриад байна. 

УИХ-ын танхимд МАН эрх барьж байхдаа "Би хулгайч, чи хулгайч" гээд хэрэлдэж л байсан. Эрх баригч намын 62 гишүүнээс 30-40-өөд нь нүүрсний хулгайтай холбоотой учраас нэрсийг ил гаргаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, гадаад улсын тусгай албанд худал хэлсэн мэдээлэл нь ил болжээ. Урд хөршид хүмүүс цаазаар авхуулаад байна. Тийм учраас Ардчилсан намын бүлэг "Мэдээллээ ил болго" гэх байр сууриа дахин илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Иргэдийн жагсаж цуглах эрхэд халдах гэсэн ноцтой үйлдэл гарлаа гэж бид үзэж байна. Учир нь УИХ-ын чуулганыг цахимаар хуралдуулсан гэх нэрийдлээр "Онц байдал зарлах" асуудал яригдлаа. Үүгийг Ардчилсан нам хэзээ ч дэмжихгүй. Цагдаа цэргийн хүчээр жагсаалыг тараах, нухчин дарах үйлдэл боллоо.

Өчигдөр Г.Занданшатар дарга цахимаар хурал зарласан. Хэдэн гишүүн оролцсоныг мэдэхгүй. Хэлэлцсэн асуудал нь "Засгийн газраас онц байдал зарлах тухай". Асуудлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ЦЕГ-ын дарга нар оруулсан. Гишүүдэд үг хэлэх боломж байгаагүй. Хуулинд "Онц болон Дайны байдал зарлах асуудал" гээд бий. Зөвхөн УИХ-ын онцгой бүрэн эрх. УИХ л энэ асуудлыг шийдэх ёстой. Чуулган завсарласан үед Ерөнхийлөгч шийддэг. Гэхдээ долоо хоногийн дотор УИХ заавал хуралдаж Ерөнхийлөгчийн уг шийдвэрийг дэмжих эсэхээ шийддэг. Одоо бол УИХ-ын ээлжит чуулган хуралдаж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Өчигдөр төрийн ордонд 20:00 цаг хүртэл байсан. Гарч чадахгүй удсан. Нүүсрний хулгайгаар нээлттэй сонсгол явуулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. Ажлын хэсэг байгуулсан тул эцэст нь хүртэл явья л гэж байгаа. ЖДҮ-ийн асуудлыг мухарлаж чадаагүйгээс ЖДҮ авсан гишүүд тэр мөнгөөрөө буцаад дэвшээд УИХ-д ороод ирсэн шүү дээ. Одоо энэ нүүрсний хулгайн асуудал ч ижил. "Нүүрсний хулгайчаа зарла" гэхээр эрх баригчид "Улс төрийн намуудтай уулзана барина" гээд байх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.