СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭМҮТ-ийн захирал асан Л.Насанцэнгэл хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Л.Насанцэнгэлд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тэрбээр өмгөөлөгчийнхөө хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүх хүлээн авсан аж. байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын 183 дугаар тушаалд дээрх төвд “Сэргээн засах ажилтан” гэх орон тоо тусгаагүй байж. Гэтэл тэрбээр албан тушаалаа урвуулан уг орон тоог шинээр бий болгож, СЭМҮТ-д сувилагчаар ажиллаж байсан дүүгээ томилжээ. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн юм.

Тодруулж хэлбэл түүнд холбогдох хэргийг “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл долоо хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэсэн хуулийн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Насанцэнгэлийг 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасах ял оноожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.