Баянзүрх дүүргийн зарим хорооны өрхийн халуун ус тасарчээ.
Энэ талаар "Амгалан ДЦС-ын гуравдугаар зуухны экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан. Харин дулаан түгээлт хэвийн явагдаж байгаа. Гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. 20:00 цаг гэхэд хэвийн болж, халуун усаар хангана" гэж дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.