Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого 12 сарын 7-17-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдана.
Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн 13 хувь, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг үндсэн салбаруудын нэг юм.
1961 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа мал, тэжээвэр амьтдын мэдээлэлд үндэслэж, төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулж, мөн малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн суурь мэдээлэл болдог юм.
Малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мал, тэжээвэр амьтдын тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний статистикийн хорооноос уриаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.