СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Хоёр иргэнээс тайлбар авснаас бусдаар жагсагчдыг саатуулаагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Төв талбайд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхэлсэн жагсаал, цуглаан хоёр дахь өдрөө үргэлжилж, өчигдөр орой хууль хүчний байгууллагынхан албадан тараасан.

Жагсагчид оройн 19 цагаас эхэлж эмх замбараагүй байдалд шилжиж, төрийн ордон руу дайрах, хаалга үүд эвдэх, хамгаалалтын ажилтнуудыг бэртээх зэргээр хүчирхийллийн хэлбэрт шилжсэн тул Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, жагсаалыг албадан тараахаар болсон билээ.

Урд шөнө жагсаалд оролцсон иргэдийг албадан саатуулсан эсэх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Төв талбайн гацуур мод шатаасан нэг хүн, талбайн цагдаагийн постны цонх хагалсан нэг хүнээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авсан. Бусдаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан ажиллагаа байхгүй болно" гэлээ.

Өнөөдөр өглөөний байдлаар цагдаагийн байгууллагаас нэг ч иргэнийг баривчилсан, саатуулсан зүйл байхгүй байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.88.180

Өнөөдрийн дотор нүүрсний хулгайчдын хөрөнгийг хурааж бүх насаар нь хорих ял өгөхгүй бол ах нар очиж жагсана шүү.

Зочин
1 жилийн өмнө
103.212.117.25

Тийм бол юунд нь онц байдал энэ тэрээ гэж сүржигнээд байгаа юм! Зориуд “чи онц байдал зарлана гэж хэл, би хэрэггүй гэж хэлэе! Ингэж оноо авая” гэж тохирсон нь ойлгомжтой байна!

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.45

Офшоорчингуудыг ил болгоё, шалгая, хариуцлага тооцоё, гаргасан зөөсөн нуусан хөрөнгүүдийг нь буцаан авчирая. Офшорт энэ нүүрсний хулгайгаас дутахгүй их хөрөнгө бий шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.