СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-12-06

“JENESYS 2022” үдэлтийн арга хэмжээ болов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Япон улсаас манай улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикүма Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвд болсон Японы талаарх ойлголтоо нэмэгдүүлэх солилцооны хөтөлбөр “JENESYS 2022”-т оролцогчдыг үдэх арга хэмжээнд оролцов.

Энэ хөтөлбөр нь хоёр орны харилцааны ирээдүйг залгамжлан, мэдээллийг идэвхтэй түгээх чадвартай залуучуудыг Японд урьж Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн хамт Япон гадаад харилцаа болон сэтгэл татам байдал зэргийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй таниулан сурталчлах зорилготой хөтөлбөр юм.

Маргаашаас эхлэн 13-ны өдрүүдэд болох энэ хөтөлбөрт Монголын 40 залуу оролцож японы шинжлэх ухаан, технологи, уламжлалт соёлоос суралцахаас гадна япон айлд зочлох юм.

Дэд тэргүүн Ш.Кикүма үдэж өгөн хэлсэн үгэндээ “Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн жил хүртэл цахимаар зохион байгуулагдаж байсан хэдий ч Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил" хэмээх тэмдэглэлт ойн энэ жил Монголын 40 хүүхэд, залуучууд Япон руу явах гэж байгаад баяртай байна. Японд их зүйлийг сурч, үзэж харснаа гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаарай” хэмээв.

Япон Улсын Элчин сайдын яам 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.