УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Өнөөдрийн намын бүлгийн хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хэлэлцлээ. Мөн Ардчилсан намын дүүргийн намын хорооны гишүүдийнхээ санал хүсэлтийг сонссон. Нүүрсний хулгайн мөнгө орж ирэхгүй болохоор ард иргэд ядуурахаас өөр аргагүй. Энэ хулгайн асуудлыг Олон улсын валютын сан аль эрт сануулж байсан. Бид уул уурхайн мэдээллээ ил тод байлгах ёстой гэсэн байр суурийг үргэлж илэрхийлсээр ирсэн. Нүүрсний хулгай бол маш олон хүнийг хамарсан, төртэй холбоотой хулгай. Үүний эрх мэдэлтэй хүмүүс л хийж чадна. Ардчилсан намаас энэ бүхий л нууц мэдээллээ ил тод болго гэж шаардаж байгаа. Хэрэв болгоогүй тохиолдолд иргэдтэйгээ хамтарч тэмцэхээс өөр аргагүй болно.
УИХ гишүүн С.Одонтуяа:
-Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүд дэмжиж шаардлага хүргүүлж байгаа. Томилолтоос эргэж ирээд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайн асуудлаар тодорхой тайлбар өгөх байх. Ер нь бүх л буруу зүйлсийг Ардчилсан нам руу чихэж байна. Өнөөдрийн нүүрсний хулгайчид улс орноо зарж, дэлхий нийтэд шившиг болгож байна. МАН-ын дээд албан тушаалнуудын танил талууд нүүрсний мафийг үүсгэж бий болгож байгаа. Бид ийм их нүүрстэй байж эрчим хүчний хомстолд орж байгаа гэдэг нь дэлхийн шившиг юм. А.Адъяасүрэн гишүүний хувьд нүүрсний ямар ч компанигүй. Харин нүүрсний тээвэр хийдэг компанитай. Гэхдээ тээврийн бизнес нь хаагдсан. Нүүрсний хулгайтай ямар нэг байдлаар хамааралгүй гэдгийг Ардчилсан намын бүлгээс мэдэгдэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.