Энэ сарын 01-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 шахам хувьд их (16% нэн их, 43% их), 30 гаруй (33%) хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй гэж гарлаа хэмээн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв.
-Баян-Өлгий аймгийн Сагсай, Алтай, Булган, Баяннуур, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Түргэн, Тариалан, Малчин, Завхан,
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Булган,
-Завхан аймгийн Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Цагаанчулуут,
-Говь-Алтай аймгийн Жаргалан, Шарга, Тайшир, Бугат,
-Баянхонгор аймгийн Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Жаргалант, Хүрээмарал, Заг, Бөмбөгөр, Баян-Овоо, Эрдэнэцогт,
-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Төмөрбулаг, Галт,
-Архангай аймгийн Цахир, Хангай, Өгийнуур, Хашаат,
-Өвөрхангай аймгийн Уянга, Нарийнтээл, Төгрөг, Баянгол, Хархорин, Өлзийт,
Булганы Баяннуур,
-Төв аймгийн Баянхангай, Баяндэлгэр (11 аймгийн 50 сум) сумд орж байна.
-Баян-Өлгий аймгийнщн Цэнгэл, Алтанцөгц, Ногооннуур, Бугат, Дэлүүн, Толбо, Улаанхус,
-Увс аймгийн Ховд, Өмнөговь, Өлгий, Цагаанхайрхан, Тэс, Зүүнговь, Наранбулаг, Баруунтуруун, Өндөрхангай, Давст,
-Ховд аймгийн Дөргөн, Буянт, Манхан, Зэрэг, Мөст, Дарви, Дуут, Мөнххайрхан, Цэцэг, Алтай, Үенч, Чандмань,
-Завхан аймгийн Тэс, Асгат, Эрдэнэхайрхан, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Ургамал, Идэр, Завханмандал, Нөмрөг,
-Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Төгрөг, Алтай, Есөнбулаг, Дэлгэр, Дарви, Тонхил, Халиун, Цээл, Цогт, Эрдэнэ, Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Баянлиг, Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Хөвсгөлийн Цагаан-Уул, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Жаргалант, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант,
-Архангай аймгийн Тариат, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган, Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Эрдэнэмандал,
-Өвөрхангай аймгийн Сант, Богд, Бат-Өлзий, Бүрд, Тарагт, Хайрхандулаан, Хужирт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр, Гучин-Ус,
-Булган аймгийн Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Бүрэгхангай, Баян-Агт,
-Төв аймгийн Архуст, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Баянчандмань, Баян, Лүн, Заамар, Цээл, Алтанбулаг, Сэргэлэн, Баянжаргалан, Баянцогт, Аргалант,
-Орхон аймгийн Жаргалант,
-Хэнтий аймгийн Жаргалтхаан, Баянхутаг, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Баянмөнх, Баян-Адарга, Мөрөн,
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Дарьганга,
-Говьсүмбэр аймгийн Сүмбэр,
-Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган, Сэврэй, Гурвантэс, Баян-Овоо, Баяндалай, Ноён, Хүрмэн,
-Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Өндөршил, Дорноговийн Даланжаргалан, Мандах, Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн (18 аймгийн 144) сумд хамрагдаж байна.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргадаг
Цасан бүрхүүлийн мэдээгээр 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20.1 см-ээс их, Баян-Өлгийн Булган, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Ховдын Булган, Алтай, Үенч, Баянхонгорын Эрдэнэцогт, Заг, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Төвийн Мөнгөнморьт, Баян, Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Цэнхэрмандал, Батширээт, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдын нутгаар 10.1-20.0 см, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Увс, Завхан, Төв, Сэлэнгэ, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 5.1-10.0 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-40 см зузаан цастай байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.