СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-06

Автобусны хүрэлцээ муу байгаа нь дизель түлштэй холбоотой гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

ТВ-9 телевизээр "Дизель түлшний хомстол нүүрлэснээс нийтийн тээврийн автобусны тал нь замын хөдөлгөөнд оролцож байна" хэмээн мэдээллээ. Эрс хүйтэрсэн, багагүй хугацаанд автобус хүлээн даарч зогсоо иргэд "Автобус хоорондын хугацаа урт байгаад байсан нь ийм учиртай байж" хэмээн энэхүү мэдээг сонсоод бухимдаж байсан юм. 

Монголд урьд өмнө нь АИ-92 шатахууны хомстол үүсэж байснаас бус, түлш тасалдаж байсан нь гарын таван хуруунд багтахаар. Иймдээ Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явдаг уул уурхай, газар тариалангийн салбарынхан энэхүү хомстлоос ихээхэн хэмжээний хохирол амслаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд төлөвлөснөөс их зардал гарсан бол уул уурхайн компаниудын хувьд экспортод гаргах бүтээгдэхүүн нь тасалдахад хүрч ихээхэн сандрав. 

Засгийн газраас байдал удахгүй тогтворжино гэж байгаа боловч дизель хомстсон хэвээр л байна. 

Шатахуун импортлогч компаниудад хувьд шинэчилсэн Хөдөлмөрийн хууль ихээхэн хүндээр тусжээ. Энэхүү хуулийн дагуу ээлжийг нэмсэнээр ажилчдын тоо, нийгмийн даатгал, татвар ихээхэн өсжээ. Энэ хэрээр ашиг буурсан байна. Мөн, ам.доллараар худалдан авдаг шатахуун, түлшний үнэ валютын хэлбэлзлээс болж ихээхэн алдагдалтай гарах болжээ. Иймд шатахуун, дизелийн үнийг нэмэх асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулж, Засгийн газарт тавьсан боловч амаа алгадуулсан байна. 

2024 оны сонгууль хүртэл ямар ч аргаар хамаагүй үнийг тогтвортой барь гэсэн чиглэл авсан салбарын яам "Үнийг тогтвортой байлга. Үгүй бол тусгай зөвшөөрлийг чинь хураана шүү" хэмээн архирчээ. Шатахуун импортлогч компаниуд эхнээсээ санхүүгийн хүндрэлд орж эхэлсэн ба хэдэн мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих бодит аюултай нүүр тулжээ. 

Автобус хүлээн, бээрч зогсоо зарим иргэд "Ингэж байхаар тэр Роснефтийн 100 ШТС-ыг нь оруулаад ирдэг ч болоосой" хэмээн ярих нь бий. Эдийн засагчдын тооцоолсноор энэ нь ямар ч үр дүнгүй ба яваандаа бид ОХУ-ын хараат байдалд улам орох аюултай аж. Тэдний тооцоолсноор, ашгийн төлөө ажиллах компанийн хувьд Роснефть нь хөрөнгө оруулалтаа нөхөхөө бодохын сацуу импортын татвар, Монгол улсын хил хүртэлх зардал, Монгол дотор бүх цэг, нэгжид түгээх зардлууд нэмэгдээд, монгол компаниудын одооны үнээс ч өндөр үнээр шатахуунаа борлуулах нь тодорхой юм байна. 

Тэгэхээр, одоо үүсээд байгаа хүндрэлтэй асуудлаас гарах цорын ганц гарц бол Монголд үйлдвэрлэдэггүй шатахуун, дизелийн үнийг чөлөөлөх явдал ажээ. Хэрэв ингэж чадахгүй бол одоо ч тэр, тав арван жилийн дараа ч шатахууны хомстол гэдэг асуудалтай нүүр тулсаар байх нь ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.