СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-02

БЗД ирэх онд 2000 гаруй тог цахилгаангүй айлын асуудлыг шийдвэрлэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

2023 оны Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаарх нийтийн сонсголыг өнөөдөр зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн 43 хорооны иргэдийн төлөөлөл болон Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон дүүргийн харьяа хэлтсийн удирдлагууд нийтийн сонсголд оролцсон.

Нийтийн сонсголын өмнө төсвийн орлогын гүйцэтгэлийг танилцуулсан. Баянзүрх дүүргийн төсвийн 2022 оны орлогын төлөвлөгөө 223,220,5 сая төгрөгөөр батлагдсан. Эхний 10 сарын байдлаар 195,618.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 122,492.2 сая төгрөгийн орлого төвлөрсөн. Нийт орлогын 94,1 хувийг татварын орлого, 3.8 хувийг татварын бус, 2.1 хувийг тусламжийн орлогоос бүрдүүлсэн байна. Энэ онд тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд 2,8 тэрбум төгрөгөөр 24 төсөл арга хэмжээ, 253.8 сая төгрөгөөр гэрэлтүүлгийн 3 төсөл арга хэмжээ, 655.1 сая төгрөгөөр их засварын 5 төсөл арга хэмжээг тус тус хэрэгжүүлсэн.

Мөн тавдугаар сард хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж 211,005 иргэн буюу 1,477,035 ширхэг санал хүлээн авсан.

Харин ирэх онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Мөн гэдгийг Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс онцоллоо. Үүний дараа ирэх онд хийж хэрэгжүүлэх ажилд сонсголд оролцсон иргэд өөрсдийн саналаа өгсөн. Мөн удахгүй зохион байгуулагдах Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанд эдгээр саналыг хүргүүлж ажиллахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.