УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
-УИХ-ын үндсэн чиг үүрэг бол чанартай хууль батлах ёстой. Эдийн засаг агшсан энэ үед бидний хариуцлага өндөр байх ёстой. Гэтэл тоо гүйцээх гэж байгаа мэт дутуу дулимаг хууль баталж байгаа нь нийгэм эдийн засгийн дорвитой шинэчлэл хүлээсэн олны хүлээлтэд хүрч чадахгүй байна. Тухайлбал, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар дамжуулан эдийн засагт эерэг нөлөө бий болгох, төсвийн ачааллыг бууруулах зэргийг олонхоор хүч түрсэн байдлаар үндсэндээ үгүй хийлээ. Улс орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдол бүхий олон хуулийг хариуцлагатай хэлэлцэн батлахын оронд эрэмбэ хүлээж болох аар саар асуудалд цаг заваа тун ч их барж сууна.
Тухайлбал, хүний ой тойнд багтахааргүй олон их наядын хохиролтой нүүрсний хулгай, Хөгжлийн банкийг тонож дээрэмдсэн, ЖДҮ-г залгисан, нийгмийн даатгалын сангийн асуудалд УИХ дүр эсгэсэн байдалтай байна. Үр нөлөө муутай иргэдийн амьдрал, хувийн хэвшилд нэмэр тусгүй, зарим талаараа сөрөг нөлөөтэй зүйлс хэлэлцэж суухын оронд ард иргэдийн бухимдлыг дээд зэргээр төрүүлээд байгаа улс орноо дээрэмдэж тоносон асуудлыг УИХ нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэх нийгмийн захиалга үүсээд буйг анхаарах хэрэгтэй байна. Тиймээс дээрх асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг дуудан ирүүлж, гишүүдэд ил тод мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Д.Өнөрболор гишүүн хурал чуулганд идэвхтэй оролцож бай. Нүүрсний хулгайн асуудлаар Г.Ганбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, шинжээч томилж, ажлын хэсэг хуралдаад, түр журам гараад явж байна. Хөгжлийн банкны асуудлаар Б.Энхбаяр гишүүн мөн түр хороо байгуулж, нээлттэй сонсол зохион байгуулаад ажиллаж байгаа. УИХ-аас гадуур зүйл байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөндлөнгийн хяналт ард түмний дундаас сэтгүүлчдийг оролцуулаад хянаж илрүүлье их хурлаас ажлын хэсэг гарсан ч түүнд битгий итгэ шударга хүмүүсээс багаа бүрдүүл
Занданшатар их сандарч байх чинь өөрөө нүүрсний хулгайд орооцолдосон юм бишүү их хурлаар хэлэлцээд хулгайч нарын нэр ус албан тушаалыг нь ардтүмэнд зарлаад хөрөнгийг нь хураагаад ял тооцоход юу нь болохгүй гэж
Өнөрболор гишүүн зөв л ярьж бн хойшлуулшгүй түргэн шуурхай хэлэлцэж шийдвэрлэх асуудлууд үнэнхээр удааширч бга ш дээ ажлын хэсэг түр хороо байгуулаад ахиц дэвшил гарсан нь харагдаж үзэгдэж мэдрэгдэх зүйлгүй байх юм даа ямар ажил хиыж байгаагаа ард түмэнд мэдэгдэж тайлагнаж баймаар юм даа нэг хэсэг сүржигнээд л таг болдог шүү
Өнөрболор гишүүн зөв асуудал ярьсан байна шүү дээ. Занданшатар дарга хуучны арга барилаар зандчиж суухын оронд гишүүний ярьсан асуудалд нухацтай хурдтай хандаж нийгмийн захиалга ард иргэдийнхээ хүсэл бодлыг сонсож ойлгож ажилламаар байна шүү дээ. Бас төсвийн болон байгалийн баялгаас идэж уусан хүмүүст ноогдуулах ялын бодлогыг чангатгаж, тэдгээр хүмүүсийн болон хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийг улсын орлого болгодог хуультай болмоор байна шүү дээ. Ингэхгүйгээр авилга хээл хахууль, төр төсвийн хөрөнгийн шамшигдал, байгалийн баялгийг тонож дээрэмдэх явдал арилна гэх сэрүүн зүүдлээд нэмэргүй. Бас авилгажсан шүүхээсээ салахгүйгээр ямар ч мөрөөдөл биелэнэ гэж хоосон лозунг тавиад хэрэггүй дээ.
Өнөрболор гишүүн туйлын зөв ярьжээ аар саар хууль хэлэлцэх асуудлыг түр хойшлуулж нэн тэргүүний хурцадмал асуудалруу яаран орох хэрэгтэй ажлын хэсэг гэдэг жижүүрийн үгээр аргацаах хэрэггүй
Занданхүү нүүрс гэж нэрлэнгүүт үхтлээ айдаг бол.
Занданшатар сандраад арай өөрөө хулгайчийн нэг нь юм биш биз айн
cvr badruulj yrij baigaad ymarch amjiltgvi tag bolchihqvi baigaaraa ard tvmen bid ch demje odo cereh tsag n bolsoon tanar mini oroltsoogvi ym bol deedes mini bvgd hudluichee
ajliin xeseg n hlhiin heseg bolchihno lthehiin argagui Ganbastar Odontuya geh met shudarga gishuud oroh heregyei Zandanshataraa
Өнөрболор зөв л ярьсан шдээ.Нүүрсний хулгайчдыг ил гарга.Ер нь ард түмэн, зээлтэй иргэд зээл төлөх ямар ч шаардлагагүй гэж болно.
Нүүрсний хулгайчуудаа ил тод болгоочээ