Хэнтий аймагт 25х15 метрийн хэмжээтэй сурагчдын дотуур байрны дээврийн хөндий хэсэг шатаж байсныг унтраажээ.
Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаанчулуут баг, Ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын дотуур байр” /аймгийн төвөөс баруун хойд зүгт 28 км, сумын төвд/-нд энэ сарын 1-ний өдрийн 13:10 цагийн орчимд гал гарчээ. Энэ тухай мэдээллийг тус өдрийн 13:38 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 25х15 метрийн хэмжээтэй сурагчдын дотуур байрны дээврийн хөндий хэсэг шатаж байсныг унтраажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.