СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-02

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо иржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны хоёрдугаар цувааны бие бүрэлдэхүүн өчигдөр орой эх орондоо иржээ.

Тэд нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгээд ирж байна.

“UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 15-нд эх орондоо ирсэн юм.

2002 оноос эхлэн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор Зэвсэгт хүчний болон цэргийн байгууллагуудын 20,300 орчим алба хаагч дэлхийн 10 гаруй улсад энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.