СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-01

С.Одонтуяа: Ардчиллыг гажуудуулсан асуудалд Ерөнхий сайд хуруу дүрж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдэд хандаж үг хэллээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Сүүлийн үед УИХ-ын чуулганд олонхын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Үүнээс үүдэн байнгын хороод хуралдахгүй байгаа. Нийгмийн амьдрал ямар байгаа билээ, улс орны байдал ийм хүнд үед яагаад гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй байна вэ. Ялангуяа гол хууль болох Газрын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ танхимд арав хүрэхгүй гишүүн байсан. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлмээр байна. МАН сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө эрх зүйн шийдэл, хууль журам болгох шаардлагатай. Үүнийг УИХ-ын чуулганд идэвхтэй оролцож байж хийх ёстой. 

Архангай аймагт иргэдийн хурал олонхоороо нэр дэвшүүлсэн, бүх шалгуурыг хангасан В.Мөнхбат гэж хүнийг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр энэ хүнийг томилохоос татгалзсан. Энэ мэт тухайн орон нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэхгүй байна. Та нар эрх мэдлээр хахаж байна. Ийм үедээ нэг аймаг, нэг сумын эрх мэдлийг хязгаарлаж битгий онигоонд орооч ээ. Орон нутаг ажлаа хиймээр байна. Орон нутгийн ажлыг хийлгэ. Архангайн 10 гаруй суманд зудын аюул нүүрлэсэн байна.

Иргэд зутарч, даарч байна. Бидэнд хийх ажил их байна. Нүүрсний хулгайн асуудлаа ярья. Засгийн газрын хуралдаан дээр та нар тоо зөрсөн асуудал яриад өнгөрөхгүй шүү. Нүүрсний хулгайн асуудлыг ард түмэн бүгдээрээ сонсож байгаа. Эцэст нь хүртэл явна. Яагаад гишүүд хуралдаа суухгүй, байнгын хороод хуралдахгүй байгаа юм бэ. Эрх мэдлээ хэрэгжүүл, гадаадад зугаалдгаа больё. Улс орны байдал хүндэрлээ. Дизель түлшгүй байгаагаас бүх уул уурхай зогсож байна. Татвар төлөгчид хаалгаа барьж байна. Гэтэл энд инээдэм болгоод суугаад байж болохгүй гэдгийг хатуу хэлмээр байна гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.203

Ардчилсан нам алдаа гаргаж байх үед Одонтуяа гишүүн яагаад бурууг нь ил тод хэлээд тэмцээгүй юм бол гэж би гайхаж л сууна, уг нь сайн ааьых охин юмсан,

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.203

Аавын

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.