Гаалийн бүрдүүлэлтгүй 6.4 сая тонн нүүрс урагш гарсан, хамгийн багадаа 6.4 тэрбум ам.долларыг нүүрсний бүлэглэл завшсан байна гэж УИХ-ын гишүүн Т.Доржхандаас эхлээд өгүүлж байгаа. Зарим эх сурвалжууд 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайн замаар орж, нэлээд хэсэг нь оффшор бүсэд байна гэх авч, тодорхой баримт сэлт одоогоор гаргаж ирээгүй байна.
Нэг нэгнээ хардах сэрдэх байдал улам даамжирч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "6.4 сая тонн нүүрс хяналтгүй гарсан гэдэг нь ташаа" хэмээн мэдэгдэж буй бол, хамгийн түрүүнд хардлагад өртсөн УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ "Би өөрийнхөө компаниас нүүрс хулгайлах тэнэг хүн мөн үү" хэмээн ярьсан байх юм.
Нүүрсний хулгайд "Ажнай" Д.Бат-Эрдэнийг харддаг нь ч үндэстэй. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд анх мөргөцөг алга болсон, энэ нь орон нутгийн өмчит Тавантолгой компаниас гарцаагүй гэсэн утгатай зүйлийг олон жилийн турш ярьж байгаа.
Энэ талаар "Ажнай" Д.Бат-Эрдэнэ өчигрийн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Мөргөцөг алга болоогүй гэдгийг хяналт, шалгалтаар тогтоосон. Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ийн тухайн үеийн удирдлагыг сольж, оронд нь очих гэсэн нэр бүхий хүмүүсийн л гаргасан худал сенсаац болох нь шүүхээр нотлогдоод дууссан. Хувьцаат компанийн удирдлагыг яаж сонгодгийг ч мэдэхгүй нэгэн байсан юм" хэмээн Л.Энхболдыгоо "миалсан" байх юм. Цаашилбал, "Би өөрийнхөө компаниас нүүрс хулгайлна гэж байх уу? Ийм галзуу, солиотой бодол ямар хүнд төрдөг байна аа!" хэмээн уурсжээ.
Гэтэл өнөөдрийн "Өглөөний сонин"-д Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Сугар "Алдагдсан нүүрсийг Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нарын компани авчихсан юм биш үү" хэмээн ярьсан байх юм.
Х.Сугар нь "Тавантолгой транс ХХК-ийн 70 хувийг УИХ-ын гишүүн, Ажнай хэмээх Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг, 20 хувийг нь Тавантолгой транс ХХК-ийн захирал Д.Дагвадорж гэдэг хүн эзэмшдэг. Тус компани 2009 оноос хойш 2012 он хүртэл орон нутгийн өмчит Тавантолгой ХХК-иас экспортод 14 сая тонн нүүрс гаргасан байдаг. Энэ нүүрсний 60 гаруй хувийг Тавантолгой транс ХХК худалдан авч гаргасан байдаг юм.
Тавантолгой транс ХХК 2013-2017 оны хооронд Тавантолгой ХХК-иас худалдаж авсан нүүрснээс хилээр гаргасан нүүрс нь хамаагүй илүү байгаа юм. Тухайлбал, 2013 онд Тавантолгой ХХК-иас 1.6 сая тонн нүүрсийг Тавантолгой транс компани худалдаж авсан. Харин экспортолсон нүүрс нь 283 мянган тонноор илүү гарсан байгаа юм. Тэгэхээр 2017 он хүртэл Тавантолгой транс ХХК-ийн гаргасан нүүрс, дотоодын компаниас авсан нүүрснээс 390 мянган тонноор илүү байна гэсэн дүгнэлтийг шалгалтын хэсэг бичсэн байдаг. Энэ 390 мянган тонн нүүрсийг Тавантолгой транс ХХК хаанаас авсан байх вэ" гэхчлэн ярьжээ.
Зөрүү гарч, хулгайн замаар орсон гэх 390 мянган тонн нүүрсийг Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, өнөөгийн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нараас хайх хэрэгтэй хэмээх Х.Сугар ярьжээ.
Яагаад гэхээр 390 мянган тонн нүүрсний асуудал босонгуут тухайн үед орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж төлж барагдуулахаар гэрээ байгуулж байсан гэжээ.
Х.Сугар түүнчлэн Д.Бат-Эрдэнэ нарыг гүтгэсэн гэх хэрэгтээ хоёр жилийн турш шалгуулж байгаа нэгэн гэдгээ ч нуугаагүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өнөөх л шугалын тулам Дагвадорж л биз. Цадаж ханахаа мэдэхээ больсон Долгорсүрэнгийн муу шээснүүд. Та нар ойлгуулах цаг ирнээ.
Ажнай гэх хурдан хүлгийн хүндэтгэсэн нэр энэ муу луйварчинд хүндэднэ. Хувалз Батэрдэнийг сайн шалгаад хөрөнгийг нь хураа. 2009 оноос эхлэлтэй хулгай шүү. Түүний хам хэрэгт Бадраа, Батчулуун, Сэддорж, Таван толгой трансын Дагвадорж, Түвшинбаяр, Ч. Жаргалсайхан нар.
Нүүрсний замбараагүй тээвэрлэлт.хулгай 2008 он гэхэд эхэлсэн бсандаа
Долгорсүрэнгийн Дагвадорж биш ээ. Уяач Дагвадорж.
Энэ муу ажнай хүүр өөрийнхөө нүүрс гэчихэж ээ энэний нүүрс гэж юу байдгийн монгол улсын нүүрс дүүжилж ал муу баасыг