Сүүлийн үед ЭТТ компанид тогтоосон онцгой дэглэмийн шалгалтын явцад 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй гарсан, энэ нь 40 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа мэдээлэл олон нийтийн дунд ихээр түгэж байгаа. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-6.4 сая тонн нүүрс хилээр ямар ч хяналтгүй гарсан байх боломжгүй тухай өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр миний бие тайлбар өгсөн.
Монгол Улс 2013-2019 онуудад 182.9 сая тонн нүүрс экспортолсон бол БНХАУ-аас 182.6 сая тонн нүүрс импортолсон талаарх мэдээлэл ирүүлсэн. Зөрүү нь 0.3 сая тонн. Дээрх хугацаанд зөрүү нь Монгол Улсын экспорт илүү байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу нүүрс экспортын тээврийн явцад гарч байж болзошгүй аливаа цавчаа, хууль бус үйлдлийг хянан, шалгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Тодруулбал, нүүрсний уурхайн аман дээрээс худалддаг тонн тутмын үнэ ($60), хилээр гаргах үнэ ($120) хооронд үүсдэг зөрүүг нүүрс экспортолсон хугацаагаар тооцвол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээний нугалааг үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль, хяналтын байгууллагууд холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна. Түүнээс 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй экспортод гарсан гэх мэдээлэл ташаа болохыг энд тодотгоё.
Засгийн газрын дараагийн ээлжит хуралдаанаар ЭТТ компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээллийг сонсож хэлэлцэх бөгөөд энэ үеэр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За шаалдаа бадмаа
Чоно өтлөвч хургандаа гэж энэ гөлөг ингэс тэгэс хийгээд бултах аргаа л хайж бндаа
Ерөнхий сайд нь нэг өөр юм яриад тэрэндээ ороогдоод одоо үлгэр зохиож суугаа байхдаа өдөр шөнөгүй. Ард түмэн мэдсэнийхэа маргааш л боссон бол бүгд ил болох байлаа. Одоо бүх эд мөрийн баримтаа устгачихсан. Хэн ч юу ч мэдэж олж долоохооргүй боллоо доо.
Энэ муусайн шээснүүд ингээл өмгөөлөөд байхгүй болгож байгаа юмдаа
Нийлээд хусчихсан юм чинь Ташаа ойлголт л гэж хэлнэ ш дэ. энэ нөхөр...Та нар иргэдээ арай дэндүү доромжлоод бгаа юм биш үү..нэг л өдөр тэсэрч та нар үйлын үрээ үүрнэ дэ. муусаын луйварчид
Хууль хяналтын байгууллага шалгаж дуусаагүй байхад урдуур нь орж ташаа ойлголт гэж сандарах хэрэг юу бна?