СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-30

Ц.Нямсүрэн: Ирэх онд бүх барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байдлаар тохижуулах шаардлага тавина

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний Олон Улсын эрхийг хамгаалах өдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас 10 дахь удаагаа хөгжлийн бэрхшээл судлал-салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг "Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж" сэдвийн хүрээнд өнөөдөр /2022.11.30/ зохион байгуулж байна. 

Хуралд хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор шинжээчид судалгааны ажлаа танилцуулж байна. 

Энэ үеэр ХБХЕГ-ын Тамгын газрын дарга Ц.Нямсүрэн "Бид өмнө жил энэхүү хурлаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт сэдвийн хүрээнд зохион байгуулж тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн. Харин энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжийн талаар хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл барилга байгууламж, зам талбайн тохижуулалт хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй байдлаар хийгдсэн асуудал сөхөгдөж байгаа. Манай улсад 2019 оноос өмнө баригдсан барилгууд ерөнхийдөө ямар ч хүртээмжгүй. Хэдийгээр гаднаасаа ороход  налуу зам тавьдаг ч орцонд ормогц лифтгүй гэхчлэн олон тулгамдсан асуудал бий. Эдгээрийг шийдвэрлэхэд баггүй хөрөнгө зарцуулна. Гэвч олон улсад уг асуудлыг бүрэн шийдэж болсон. Тиймээс манайд ч боломжтой гэж үзэж байна. Уг ажлыг эхлэл болгож яамнуудаас эхлээд эхний ээлжид. Улмаар эдгээр асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барина" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.