СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-30

Зах зээлд 184.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 376.3 мянган га-гаас 417 мянган тонн үр тариа, үүнээс 349.8 мянган га-гаас 393.6 мянган тонн улаанбуудай, 20.0 мянган га-гаас 215.5 мянган тонн төмс, 12.3 мянган га-гаас 146.8 мянган тонн хүнсний ногоо, 61.5 мянган га-гаас 165.2 мянган тонн тэжээлийн ургамал, 124.3 мянган га-гаас 45.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авлаа.

Ургацын дүнг өнгөрсөн жилтэй харьцуулахад 

  • Төмс 18.7 хувь буюу 34.0 мянган тонн, 
  • Хүнсний ногооны ургац 23.7 хувь буюу 28.2 мянган тонноор тус тус нэмэгдсэн байна.

Энэ онд аж ахуйн нэгж, иргэд 329.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсний 149.8 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулсан байна.

Энэ оны ургацаас гурилын  үйлдвэрүүдэд 160.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд стратегийн хүнсний улаанбуудайн нөөцөд 24.8 мянган тонныг тус тус авсан бөгөөд

Тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд дараа оны тариалалтдаа зориулан 48.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд 3.8 мянган тонн үрийн улаанбуудай тус тус нөөцөлсөн бөгөөд тэжээлд 70.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 15.4 мянган тонн буудай нийлүүлэгджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.