Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Наран саран”, “Хажуу”, “Гайхамшиг” гэх газруудаас энэ оны 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд иргэдийн нийт 16 тооны үхэр хулгайд алдагдаж, 14 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ.
Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид уг хэргийг баримтжуулан шалгаж, тус сумын харьяат “Г” болон Баруун-Урт сумын харьяат “Г” нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 3 удаагийн үйлдлээр нийт 16 тооны үхэр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлсэн байна.
Иймд иргэд та бүхэн эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.