Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдан орж ирсэн бусад асуудлыг НИТХ-ын холбогдох хороодоор хэлэлцэж байна.
Өчигдөр Хүний хөгжлийн хороо болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо-Эдийн засаг төсвийн хорооны хамтарсан өргөтгөсөн хуралдаанаар төслийг дагалдах асуудлуудын хамт хэлэлцсэн. Өнөөдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.
Маргааш уг асуудлыг намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.