СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-30

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг томилжээ. 

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваа нь авлигын хэрэгт холбогдсон тул “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Хуланг гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Наранцогт нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга,  Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан юм.

САНЖААГИЙН НАРАНЦОГТЫН ТОВЧ НАМТАР:

Боловсрол:

1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль

1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль

1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр

1999-2001 онд МУИС-ийн ийн Физик, математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн

2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер-эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан

1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер

1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч

2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх

2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга

2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант

2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга

2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга

2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга

2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга

2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага

2014 онд АНУ, Жон Кеннедийн их сургуульд Засаглалын шинэчлэл

2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик

2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага

2019 онд Улаанбаатар хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан.

Шагнал:

2010 онд Санхүү, банкны Тэргүүний ажилтан

2011 онд Алтан гадас одон

2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2021 онд Сүхбаатарын одон

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.