“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлш БНХАУ-аас 1 тонны шуудайнд савлагдан орж ирдэг. Улмаар тус компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр 25 кг-аар савлагдан, иргэдэд борлуулдаг талаарх мэдээлэл гараад байна. Уг асуудалтай холбоотойгоор “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс Тагнуулын Ерөнхий Газар шалгуулах хүсэлтээ өглөө.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга н.Буянбат:
-Хэвлэл мэдээллээр “Тавантолгой түлш” ХХК БНХАУ-аас сайжруулсан шахмал түлш оруулж ирдэг гэх мэдээлэл түгсэн. Уг асуудал дээр манай компанийн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна. Холбогдох байгууллагуудад шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тухайн мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн нөхцөл байдал бий болгож байна. Импортын коксжсон нүүрс нь манай компанийн үйл ажиллагаанд огт хамаагүй гэдгийг мэдэгдэж байна. Иймд дараах асуудлыг шалгаж, хэрэглэгчдэд хятад түлш борлуулаагүй болохыг тогтоож өгнө үү хэмээн ТЕГ-т хандаж байна.
БОАЖ-ын сайд “482.2 тонн хагас коксжсон нүүрс туршилтын журмаар орж ирсэн нь үнэн” гэжээ. Харин “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс “Гадаадаас орж ирсэн түлшийг бид туршиж болно” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
hytad ta naraas l deer hiij bgaa
Ер нүүрсний утааг үлэмж хэмжээгээр багасгах арга нь дулааны боловсруулалт л хийх шүү дээ. Бид хүрэн нүүрсээ хагас коксжуулж илчлэг чанарыг дээшлүүлж утааг нь багасгах бүрэн боломжтой. Эрдэмтэд инженерүүдээ түшиглэн ажиллаачээ.
Тэр нэг сайд чинь туршилт хийх зорилгоор 600 тонн орж ирсэн гэж хэлсийшдээ. Лаборторид туршилт хийхэд л 600 тонн гэдэг арай их бишүү.