Өчигдөр /2022.11.29/ цагдаагийн байгууллагад "Баригдаж байгаа барилгаас хүн унаад нас барчихлаа" гэх дуудлага иржээ.
Уг дуудлага өдрийн 12 цагийн орчимд ирсэн бөгөөд талийгаач Чингэлтэй дүүрэгт харъяалалтай, 35 настай эрэгтэй байжээ.
Тэрбээр, Хүннү-2222 барилгын есөн давхарт шатны плита нааж байгаад хөөсөнцөрөөр хаасан байсан лифтний хонгил руу унаж нас баржээ.
Хэргийг Хан-УУл дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.