СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-29

Хүчтэй салхи, цасан шуурганы улмаас Увс, Ховд аймагт 200 гаруй мал хорогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өнгөрсөн Ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр цасан шуурганы улмаас Увс болон Ховд аймгийн нутагт 12 өрхийн 144 бог мал, 72 бод мал хорогджээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр тухайн өдөр,

- Увс аймгийн Наранбулаг сумын нутагт нэг өрхийн 60 бог мал,
- Ховд аймгийн Дөргөн сумын нутагт Увс аймгийн Наранбулаг сумаас отор нүүдлээр явсан 10 өрхийн 72 үхэр,
- Увс аймгийн Наранбулаг сумын нутагт нэг өрхийн 75 хонь, есөн ямаа цасан шуурганд хорогдсон байна.
- Мөн шуурганы улмаас Увс аймгийн Өндөрхангай суманд хоёр айлын гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Түүнчлэн мал хариулж яваад сураггүй алга болсон дөрвөн малчныг эсэн мэнд олсон бөгөөд хоёр нь осголттой байсан тул сумын эмнэлэгт хүргэсэн байна. Тухайлбал,

- Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт мал хариулж яваад сураггүй алга болсон малчин, Б-г алга болсноос хойш 24 цагийн дараа малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн,
- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт мал хариулж яваад яваад сураггүй алга болсон малчин А-г гэрээсээ гарснаас хойш мөн 24 цагийн дараа гэрээс нь урд зүгт 13 км-т орших газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн,
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутгаас автомашинтай гараад сураггүй болсон малчин Ж-г гэрээсээ гарснаас хойш 26 цагийн дараа сумын төвөөс зүүн урд зүгт 37 км-т автомашинтайгаа цасанд суусан, бага зэргийн осголттой байсныг олж сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн,
- Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгийн малчин М нь мотоциклтой малаа хариулахаар гараад сураггүй болсныг гурван цагийн дараа гэрээс нь зүүн урд зүгт 10 км-т орших газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга байх талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа тул иргэдийг цасан шуурганаар зорчихгүй, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг мөрдөхийг сэрэмжлүүлж байна.


 
 
 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.