Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн нэг болох "HONG KONG ASIAN OPEN 2018" өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд эхлэлээ.
Манайхнаас өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг, 66кг, 73кг жингүүдэд нийт 6 бөх барилдсан ба эмэгтэйчүүдийн -52кг, -57кг, -63кг жингүүдэд нийт 8 бөх барилдлаа.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Австрали улсын Ёкояама Тошиюукиг цэвэр савлаа. Хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын Ван Чаод ялагдан дагах барилдаанд АНУ-ын жүдоч Эл Идриссиг яллаа. Одоо хүрэл медалийн төлөө Польш улсын бөх Ваврзичек Патриктай барилдана.
Мөн энэ жинд С.Чинзориг В хэсэгт, D хэсэгт Г.Нямдаш нар барилдсан хэдий ч эхний тойрогтоо ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.