СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-29

АН-ынхан “бурхан”-аа бургасаар ороолгож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Яг үнэнийг хэлэхэд, АН-ынхан эвлэх нь нийгмийн захиалга болжээ. Эвлэрэл нь дан ганц эдний бус нийтэд хэрэгтэй. Учир нь хоёр сонгууль дараалан олонх болсон МАН-ынхан “...Олдохоороо өлддөг” гэдгийг үзүүлж эхэллээ.

Энэ намын цөөнгүй улстөрч үүний жишээ болж байна. Тиймээс МАН-д ухамсарын шанаа ч, улс төрийн ташуур ч хэрэгтэй байгаа юм. Тэр нь улс төрийн сөрөг хүчин  гэсэн үг л дээ. Тэгж “сөрж” хандаж чадах улс төрийн хүчин нь АН юм, уг нь.

Гэвч . Тэр ч байтугай саяхны нэгэн судалгаагаар АН-ыг “...ХҮН-тай санал хуваах хэмжээнд очсон” гэсэн дүн гарсан байгаа юм. Энэ инээдэм биш. Намынханд нь бол ханиадам шүү. Эцэст нь“...АН цагтаа Монголын улс төрийн хоёр баганын нэг байлаа” гэж түүхэнд үлдэх вий.

Ер нь АН-ынхан “...Бид яагаад байшингаа шатаагаад байна вэ” гэдгээ бодох цаг болсон. Бодоод ч байх юмгүй л дээ. “...Яагаад” гэдэг нь бүгдэд тодорхой юм. Энэ айхавтар эвдрэл, хуваагдал нь сүүлийн үед ярьж, бичицгээгээд байгаа шиг саяхны явдал биш. Аль эрт, 2014 онд Алтанхуягийг унагаснаас л эхэлсэн байдаг. Алтанхуягт хувийн алдаа, оноо бишгүй л байсан байх. Гэхдээ АН-аа бол авч явж чадаж байв. Гэвч өнөөдөр АН-ыг тойрчихсон хэрэлдэж суугаа нөхөд нь тэр үед нийлж байгаад унагачихсан. Нөгөөдүүл нь бүгдээрээ АН-ыг авах хүсэлтэй. Өнөөдөр ч хүссээр л явцгааж буй. Гэхдээ хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Эвдрэл, хагарлынх нь шалтгаан тэр болдог. Ийм л хэдэн улстөрч бий дээ.

Тэгвэл өнөөдөр Эрдэнэ тэдний бай болоод байна. Хэдийгээр АН гудамжинд, дээрээс нь тарж бутраад хэдэн хэсэг болсон ч эргээд цул болгох хүчин төгөлдөр тамга нь түүнд бий. Өөрөөр хэлбэл, сайн, муугийн “набор” болсон Эрдэнэ гэдэг улстөрч тарж бутарсан АН-ыг нийлүүлэх цорын ганц тамгыг атгаад сууж байгаа юм. Ташрамд хэлэхэд, тэрбээр өнгөрсөн жилүүдэд АН-ыг хэн нэгэнд шилжүүлж, нам ч биш, юу ч биш болгочихоогүй. Өндгөө дарсан тахиа шиг тамгаа атгаж суусан. л дээ. Тиймээс Эрдэнэд байгаа тамга бол АН гэсэн үг.

Ер нь бол ийм учраас л “нөгөөдүүл” тэр тамгыг гартаа оруулах гээд дайтаж байгаа юм. Гэхдээ “...Найрах арга нь буруутаад байна” гэдэг хэзээний ч билээ нэг дууны үг шиг Эрдэнийгээ “хүчирхийлээд” эхлэв. Хэдэн сарын өмнө намынхаа хурлын тайзан дээр Эрдэнэтийн овоолгоор овоо мөнгө хийсэн нэг нөхөр Эрдэнийг түлхэж унагаад зангиагаар нь боож чирээд балласан. Өчигдөр уржигдархан нэг камер барьсан нэг нөхөр оффист нь очиж бужигнуулах шиг болно лээ. Бас Эрдэнийн намын дэд дарга ч бил үү, генсек хийж байсан залуу “...Эрдэнэ хууль бус, зайл” гэж хэвлэл, нийгмийн сүлжээгээр орилоод, сүйд л болж байгаа харагдах юм.

Харамсалтай нь юм. “...Жоомоо алах гээд байшингаа шатаана” гэдэг яг энэ шүү дээ.

Нөгөөтэйгүүр “...АН-ын дарга хэн болох вэ” гэдэг их чухал. Энэ нь АН-ынхныг “...Эвдрэлцсээр байх уу, эвлэрээд зогсох уу” гэдгийг шийдэхээр болоод байна. Энд нэг сонин зүйл бий. Юу гэхээр, . Тэгвэл энэ жин дарсан талд явсан нэг хэсэг саяхан тусдаа гарчээ. Ийм мэдээлэл тарж байна. Эрдэнэ ч заримыг нь намынхаа удирдлагаас хөөжээ. Гол нь Эрдэнээс салсан хэсэг бол Баярцогтыг намын даргад дэмжигчид юм. Эндээс Эрдэнэ нь “...Баярцогтыг дэмжихгүй” гэчихсэн байж мэдэхээр байгаа юм.

Уг нь Баярцогт “...АН-ын дарга болно” гээд өнгөрсөн хавраас эхлээд л гүйсэн. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргээ аргалсан. Залгуулаад зунжин л уулзаа, учраа хийсэн. Хүний, өөрийн намын хэд хэдэн лидерийн дэмжлэг авахаар болсон. Санхүүгийн хувьд ч том компани түшсэн. Одоогоор шийдэж амжаагүй нэг л саад бий. АН-ын жирийн гишүүд түүнийг дэмжих үү, үгүй юу гэдгийг нэгмөр болгож амжаагүй байна. Энэ эргэлзээтэй. Учир нь “...Учир битүүлгээр “цайруулсан” хэрэг нь хэзээ нэг цагт сөхөгдөж, АН даргагүй болох вий” гэсэн болгоомжлол гишүүдэд нь байгаа юм. Нэг үгээр хэлбэл, юм.

Бас нэг хардлага төрүүлсэн “өнцөг” бий. Хэдхэн сарын өмнө Эрдэнийг бараадаж, намд нь шуугиж орцгоосон нөхөд өнөөдөр “...Эрдэнэ намын дарга биш гэдгийг шүүх хэлсэн” гээд ноцоод эхэллээ. Энэ ноцтой. Ноцтой ч гэж дээ, шүүх юм уу, АН-ын бүртгэлийг шийддэг байгууллага Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож магадгүй гэсэн үг. Тэгээд араас нь “...Эрдэнээс салж одсон нөхөд шинэ тамганы арга бодох уу” гээд бас нэг асуулт босч ирнэ. Энэ үйл явдал нь АН хоёр биш гурван хэсэг болсныг илтгэлээ. Тэгэхээр эвлэрлийн цэг нь улам бүдгэрч байж мэдэх юм.

Ядаж байхад АН-д 1990-ээд оны хэдээс нь өөр лидер гарч ирдэггүй. Дарга болчих “далаад оныхон” ч байдаггүй. Дал, наяад оны залуус нь дарга нараасаа үүрэг тушаал хүлээж, цүнх савных нь бариул, хүндийн жинг л бодож суудаг бололтой юм. “...Өлгийдөө өтөлнө” гэдгийг улс төрийн утгаар ойлгоё гэвэл сонгодог жишээ нь АН-ын залуус болж байна.

Ингээд хамаг байдгийг нь олж тоочоод байхад л АН бушуухан босч ирээд улс төрийн сөрөг хүчний байр дээрээ зогсчих шинэ арга зам бараг олдохгүй. Ганц л байна. “...Эр ядрахаар элгэн саднаа, морь ядрахаар ижил сүргээ” гэдэг дээ. . Боломжгүй. Гэтэл “бурхан”-аа бургасаар ороолгоод байна. Буруутна шүү.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 231 (6963)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ахмад паарти чинь
1 жилийн өмнө
66.181.161.80

ОДОО ТАРЦГААЯ ДАА. ХЭДЭН ПАРТИЗАНУУД ЧИНЬ ҮХЭЖ ДУУСАХ НЬ. ӨНӨӨДӨР ЭЛБЭГЭЭ, ЭНХСАЙХАН, ДОРЛИГЖАВ, БАТҮҮЛ, ГОНЧИГОО, ДА ГАНБОЛД,БААБАР, МОЛЕКУЛ, ФОРТУНА ГЭЭД УДИРДЛАГУУДЫГ НЬ БАЯЖСАНЫГ ТООЧВОЛ БАРАХГҮЙ! ДҮЛЗЭН МИЙГААГААС АВХУУЛААД РЭНДООГ ХҮРТЭЛХ ТАЛИЙМАРУУД, ОДОО АМЬД ҮЛДСЭН ХЭДЭН ПАРТИЗАНУУДАА ЭД НАР НЬ ХУЛХИДАЖ ХАШРААЖ ДУУСЛАА. ӨНӨӨДҮҮЛ НЬ АРДЧИЛАЛ ЯЛНА ГЭЭД ИТГЭЧИХСЭН ҮХСЭНИЙХ НЬ СҮНС НЬ ХҮРТЭЛ АМРАХГҮЙ ТАРЧИЛЦГААЖ БАЙНА. ОДОО БОЛЬЦГООЁ! ҮЛДСЭН НАС БАЙВАЛ ӨӨРТӨӨ, ГЭРТЭЭ ГАНЦ ТАЛХНЫ МӨНГӨ ОЛЦГООЁ! ОДОО ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ УГААСАА ЯЛААГҮЙ ЯЛАХ Ч ҮГҮЙ ТҮЙ ЧООРТ Ахмад партизаны эмгэнэлээс...

Эрдэнийн эрлэг
1 жилийн өмнө
66.181.191.66

Хуцваа

Зочин
1 жилийн өмнө
103.212.117.81

Шавар арслан шиг янзын муухай хүн шүү гэртээ чимээгүй сууж бвал яадаг юм бол, ардчилсан нам ер нь дампуурсан л юм билээ ш дээ боловсон хүчин ч олигтой юм бхгүй

Зочин
1 жилийн өмнө
64.119.22.201

ЭРДЭНЭ НОХОЙГ ДАГАВАЛ ГУДАМЖНЫ ЗОЛБИН БОЛНО ДОО.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.