СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ши Жинпин нарын хэлцэлд хүрсэн онцлох ДОЛООН ШИЙДВЭР

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д айлчлал хийж буй нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй бололтой.

Учир нь, ХКН-ын 20 дугаар их хурлын дараа БНХАУ хөрш зэргэлдээ 14 орноос зөвхөн хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авсан нь ийнхүү олон улсын анхаарлыг татсан хэрэг. 
Энэ удаагийн төрийн тэргүүний хийсэн айлчлал нь эдийн засагт үр өгөөжөө өгөх онцгой айлчлал бөгөөд хэлцэлд хүрсэн олон шийдвэрүүд байв.

Тодруулбал,

1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжлээ. 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан.

2. Монгол Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэхээр талууд тохиролцлоо. Худалдааны эргэлт одоогоор 10 тэрбум ам доллар байгаа юм.
3. Байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа. Худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжлээ.

4. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх 4 гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ тал буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.

5. Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцжээ. 

6. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм.

7. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон. Нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байгаа.

Ямартай ч олон улсын тоймчдын хэлж буйгаар БНХАУ-ын даргэ Ши Жиньпин хэлэлцээд гарын үсэг зурсан бол заавал хэрэгжүүлдэг хэмээн онцолж байна. 

Дашрамд  дурдахад, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа БНХАУ-д айлчлах үеэр хоёр орны гадаад худалдааны эргэлт 5 тэрбум ам доллар байсан.

Тэр үед ойрын 5 жилд 10 тэрбум ам долларт хүргэхээр хоёр тал тохиролцож байсан. Энэ нь амжилттай хэрэгжиж өнөөдөр 10 тэрбум ам долларт хүрсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.17.93

Үнэгүй юм гэж үгүй билээ. Буцаагаад юу л авах гэж байгаа бол доо

Зочин
1 жилийн өмнө
64.119.17.93

Өвөрмонголоо буцааж авахаар яриа хөөрөө хийгээч

Зочин
1 жилийн өмнө
66.181.182.209

so good

Зочин
1 жилийн өмнө
192.82.90.16

Баяр хүргэе

Ард
1 жилийн өмнө
64.119.23.114

4 нүхэн гарцыг 30 сая доллорын буцалтгүй тусламжаар хийх болж шүү СҮХБААТАР сайд ТА энэ мөнгийг шууд өөрийн хяналтанд авч ямар нэгэн цавчаа хийх бүх нөхцөлийг ХААЖ нүхэн гарцаа үтэр түргэн хийж гүйцэтгэх хэрэгтэй шүү

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.23

Үнэгүй юм зөвхөн хаханд байдаг билүү6

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.