СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-28

МАН: Казиногийн хуулийг энэ ондоо багтаан батална

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалтай холбоотой хууль болон түүнийг дагасан арав гаруй хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. Түүнчлэн . Бүлгээс энэ ондоо багтаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй. Ирэх оныг Монголд зочлох жил болгон зарласан тул хууль эрх зүйн орчин нь бүрдэж бэлэн байх ёстой гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-Манай улс 2019 онд нийт 580 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас 610 сая ам.долларын ашиг олсон гэх тоон мэдээлэл байна. Энэ нь ДНБ-ний 6 хувийг аялал жуулчлалаас бүрдүүлсэн гэсэн үг. Засгийн газраас 2023 оны Монгол улсад зочлох жил болгон зарлаж байгаа. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ирэх жуулчдад хэд хэдэн мессеж өгөх зорилготой. Нэгдүгээрт хамгийн сайн нөхцөлтэй визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлах. Хоёрдугаарт, Монголд ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага байх. Энэ хоёрыг мессежийг гадаадыг жуулчдад өгөх юм. 

Аялал жуулчлалын багц хуулийг 5 бүлэг, 33 зүйл заалттайгаар батлуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн тус хуулийг дагалдаад .

Аялал жуулчлалын тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд ажиллаж, хуулийн байгууллагатай хамтран гадаадын жуулчдын аюулгүй байдлыг ханган ажиллана. Ингэхдээ хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллана. Тухайн орон нутгаас аяллын маршрутыг батална. Ерөнхий төлөвлөлт хийх эрхийг орон нутагт нь өгнө. Аялал жуулчлалаас олсон орлогыг орон нутаг хүртэнэ. 

Аялал жуулчлалын шинэ санг байгуулж, дөрвөн чиглэлээр төсвөө зарцуулна. Тодруулбал, аялал жуулчлалын салбарыг дотоод болон гадаадад сурталчлах, дэд бүтцийг бий болгох, агаарын тээврийн салбарыг дэмжих, улирлын хамаарлыг бууруулж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа байгуулагад ирсэн жуулчин бүрээс татаас өгөхөөр хуульчилж өгнө.

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад хариуцуулна. Дэд бүтцийн салбараа шийдсэн аж ахуй нэгж байгууллагын татварт ногдох орлогоос хөнгөлөх зохицуулалтыг хийнэ.

Манай улсын хувьд 1998 онд анх казиногийн хуулийн баталж байсан ч огт хэрэгжээгүй, буцаад хүчингүй болж байсан байдаг. Одоо аялал жуулчлалын салбарт энэ хуулийг цэнгээнт аялал жуулчлалын чиглэлээр оруулж ирэхгүй бол доголдолтой үүсэх эрсдэлтэй гэж судлаачид хэлдэг.

Бид . Дотоодын иргэд огт нэвтрүүлэхгүй гэж хуульд зааж өгч байгаа. Олон жилийн дараа яригдах байх. Эхний ээлжинд Хөшигийн хөндийд нэг байршил байгуулна гэж тооцоолж байна. Эхний ээлжид нэг төсөлд лиценз олгоё гэж тооцоолж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.