Хувь хүн болон байгууллага нь өмч хөрөнгө болон эзэмшиж буй банкны данстай холбоотой мэдээллээ өөрөө удирдах, мэдээллийн үнэн зөв, өөрчлөгдөөгүй байдлыг нотлох шаардлагатай тохиолдол их гардаг. Харин Голомт банк банкны салбарт анх удаа дижитал шилжилтийн гол технологиудын нэг болох блокчэйн технологийг ашиглан уг баталгаажуулалтыг түргэн шуурхай хийх боломжийг харилцагчдадаа олгож байна.
Энэхүү үйлчилгээг ашигласнаар харилцагчид дансны хуулга, зээлийн үлдэгдэлтэй эсэхийг нотолсон тамгатай тодорхойлолтоо заавал салбараар үйлчлүүлж авах шаардлагагүй, ердөө л “Интернэт банк”-аа ашиглан блокчэйн сүлжээнд бүртгүүлээд татаж авах юм. Үүний дараа таны дансны хуулгыг шаардсан байгууллага нь Notly үйлчилгээний вэбсайт эсвэл аппликэйшнийг ашиглан үнэн зөвийг баталгаажуулахад л хангалттай.
www.egolomt.mn вэбсайтад нэвтэрнэ. /Бүртгэлгүй харилцагч бол шинээр бүртгүүлнэ/
“Данс” хэсгээс дансны хуулгаа татаж аван, файлыг шаардлагатай байгууллагат илгээнэ.
Хуулга шаардсан байгууллага нь www.notly.mn вэбсайтад таны дансны хуулгын файлыг оруулж, үнэн зөв эсэхийг шалгана.
Үндэсний хосолсон блокчэйн сүлжээ “ТЕО”-д суурилан хөгжүүлсэн баталгаажуулалтын платформ бөгөөд олон нийт нээлттэй ашиглах боломжтой юм. ТЕО блокчэйн нь Эфэриум Виртуал Машиныг (EVM) дэмждэг, ухаалаг гэрээ, NFT зэргийг үүсгэх боломжтой, эрчим хүч бага зарцуулдаг Proof-of-stake концесс алгоритмаар гүйлгээг баталгаажуулдгаараа онцлогтой. Уг сүлжээ нь Монголын анхны нийтийн блокчэйн сүлжээ бөгөөд төрөл бүрийн систем хооронд ил тод, нээлттэй мэдээлэл солилцох, үнэн зөвийг баталгаажуулах суурь дэд бүтэц болж, Монгол үндэстэн дамнасан блокчэйн экосистемийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.
Notly.mn веб сайт: https://notly.mn/
Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.corex.notly&pli=1
iOS: https://apps.apple.com/mn/app/notly-mn/id6443554928
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.