™ watch diff|
Нийгэм | 2022-11-27

СГЗ Гончигжавын Чулуунбат таалал төгсчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

МҮОНТ-ийн анхны нэвтрүүлэгч, Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн Гончигжавын Чулуунбат таалал төгсчээ.

Тэрбээр 1942 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1959 онд Политехникумийн радиогийн ангид элсэн суралцаж, 1963 онд төгссөн цагаас эхлэн Монголын радиод насан эцэстлээ ажилласан. 1967 оны есдүгээр сарын 27-нд нэвтрүүлэгч Б.Хишгээгийн хамт Монгол Улсад телевизийн анхны мэдээг дамжуулж байсан юм.

Г.Чулуунбат нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн тулгын чулууг тавилцан хэвлэл мэдээллийн салбарт 50 гаруй жил хөдөлмөрлөж, олон мянган нэвтрүүлэг, реклам сурталчилгаа, зуу зуун баримтат киноны тайлбарыг ард түмэндээ хүргэжээ.

Мөн төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд хөтлөн явуулж, салбарын олон арван алдартныг бэлтгэн төрүүлсэн, телевиз, радиогийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад өндөр хувь хэмрээ оруулсан уран бүтээлч юм. 

Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. 



Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
175.192.82.215

Sain baina amjilt

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.