СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цахим гав зүүсэн Д.Монголхүү, Х.Нямбаатар сайд руу зориуд дайрч байна уу

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Хууль сахиулах байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг хүлээн аваагүй, биед нь халдаж эсэргүүцсэн хэмээн шүүхээс АН-ын гишүүн Д.Монголхүүд нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлаж, цахим гав зүүх ял оноосон билээ. 

Тэрээр цахим гав зүүснээсээ хойш өөрийн жиргээ хаягнаас ШШГЕГ болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар руу хандаж, дайрсан агуулгатай үгсийг илэрхийлэх болсон. Үүн дээр ШШГЕГ-аас тайлбар гаргажээ. 

Д.Монголхүү нь "Унтаад сэрсэн чинь 11:44 минутанд оосор тайлагдсан байна гэнээ! Х.Нямбаатар аа, хоримоор байгаа бол зүгээр хориоч, явуургүй муу гоожуур аа!", "Гүтгэж ялтан болгосон. Одоо гүтгэж хоригдол болгоно гэнэ. Шөнийн 23:00 цагт унтаж байхад оосор тайлагдлаа гэж гүтгээд, өглөө нь 8:00 цагт хууль биелүүл гэж шаардаад маргааш нь хорих ялаар солих гэж байгаа юм уу?" хэмээн ХЗДХ-ийн сайдад хаяглан тус тус бичжээ. 

ШШГЕГ-ын тайлбарт: "Д.Монголхүүгийн ялыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15.27 цагт эхлүүлэн хяналт тавин ажиллаж байна. 

Энэ үеэр тухайн дүүрэгт ял эдэлж буй Д.Монголхүүгийн цахим бугуйвч хөдөлгөөн хийгээгүй буюу улбар шар төлөвт шилжсэн байсан тул тус өдрийн 11.17 цагт бугуйвчийг гарнаас тайлж, шалган, хэвийн болгон буцааж зүүж өгсөн. Энэ талаарх анхааруулга /системд бугуйвчийн оосор тайлагдсан, бүсийн хязгаарт 200м ойртсон, бүсээс гарсан, цэнэг дууслаа 5 хувь, яаралтай цэнэглэнэ үү гэх анхааруулга зөвхөн гар бугуйвчинд ирдэг/ мессеж цахим бугуйвчинд ирсэн болно.

Мөн бүх нийтийн амралтын өдрүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн хэрэгжилтийг хангах, хууль, журамд заасан үүргээ биелүүлэх, цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээнд ял эдэлж байгаа зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт ялтнуудад сэрэмжлүүлэг мессежийг нэгдсэн байдлаар илгээсэн" хэмээжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочинbat
1 жилийн өмнө
103.26.193.4

Novsh mini horigdoj chafah uuu. Gants honoj chadahgui ..uilaad ndag bizdee..

Зочин
1 жилийн өмнө
64.119.21.101

Нямбаагийд гав зүү

Өнөрөө
1 жилийн өмнө
202.9.46.246

Hogiin tsaraiti gutliin gobuur.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.