СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-27

"Роснефть" орж ирвэл хямд шатахуун хэрэглэх үү

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд О.Батнайрамдал 2022 оны аравдугаар сард ОХУ-д айлчилж, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах гэх мэт тохироог хийж ирсэн билээ. Харамсалтай нь, ирснээс нь сарын дараа Монголд түлш магнаг болж, 4300 төгрөгөөр олдох уу, үгүй юүдээ тулав.

Хомстуулсан байдлаа "Роснефть” дизель түлш дээр 5 хувиас илүү хөнгөлөлт үзүүлэх боломжгүй хэмээгээд, гол шалтгаанаа Украины дайнтай холбон тайлбарласан бололтой юм.

Нэг ёсондоо оросууд хэн нь хүчтэйгээ монголчуудад ийнхүү дахин харуулав. Учир нь Монгол улсын сарын 80 мянган тонн түлш гэдэг Орос их гүрний хувьд шүлс хаяхтай адил юм.  

"Роснефть"-ийн 100 шатахуун түгээх станцын талаарх яриа 2007 оноос эхтэй. "Бид өөрсдийн зардлаар танай улсад 100 ШТС бариад өгье. Тэгвэл танайх хямд шатахуун хэрэглэдэг болно" хэмээн ярьдаг. Саяхан бас энэхүү зүйлээ албан бусаар илэрхийлсэн сурагтай. Манай зарим иргэн "Энэхүү саналыг хүлээгээд авчихвал зүгээр юм биш үү" гэдэг. Орос ах нарт хайр зарладаг зангаа зарим нь огтоос гээдэггүй. 

Угтаа бол энэ нь монголчуудыг зүгээр л тавлаж байгаа хэлбэр юм. Энэ нь "Баруун таван аймагт нийлүүлэх эрчим хүчний шугамаа бид өөрсдөө шинэчлээд өгье. Танайх авсаар л бай" гэх юм уу, "Байгаль нуур дээр УЦС баривал бохирдоно" гэдэгтэй утга адил юм. 

"Роснефть" Монголд 100 байтугай, 1000 ШТС бариад ч монголчууд хямд шатахуун хэрэглэхгүй. Ямар ч компани орж ирсэн бай хөрөнгө оруулалтаас гадна 1тн нефтийн бүтээгдэхүүн дээр импортын татвар, Монгол улсын хил хүртэлх зардал, Монгол улс доторх бүх цэг, нэгжид хүрэх түгээлтийн зардал, ажилчдын нийгмийн даатгал, татвар нэмэгдээд эцсийн дүндээ одооны үнэтэй адил байх болно. 

Иймд төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр хүчээр барих бус, үнийг нь чөлөөлж, зах зээлийн гольдрил руу нь оруулж чадвал түлш, шатахуун хямдарна. Нүүрсний экспорт нэмэгдэнэ. Улсаараа хожно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.86.72

Оросын боол болоё гэх хүмүүс их байдаг шүү

Сүүгий
1 жилийн өмнө
66.181.190.37

За тэгээд хайр зарлах энэ тэр гээд туйлшраад солиороод уналаа. Энд эрх ашгийн асуудал яригдах болохоос тэр хайр майр түй цаашаа шүү. Ер нь 100-гаа больё гэхэд УБ-т ядаж 10 ШТС оруулаад үзэхэд сайн нөлөө үзүүлэх магадлалтай шүү. Манай хэдэн микробууд яаж биднийг шулж өөрсдөө голийж байгааг бид бүгд мэднэ. Тиймээс зах зээлээ гадныханд алдахгүй үнийн өрсөлдөөн бий болгох хэмжээнд оруулах ёстой шүү. Энэ бичээд байгаа шиг туйлширсан үзлээс болж манайх маш их боломжоо олон ч зүйл дээр алдаж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.