Зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээллээр нийслэлд 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Иймд авто замын зорчих хэсгийн цас, мөсийг арилгах, зам талбайн цэвэрлэгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 17 байгууллагын 984 зам талбайн үйлчлэгч, 114 машин техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.