Фиба 3х3 сагсанбөмөгийн Хонг Конг Мастерс тэмцээнд энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Дэлхийн чансааны эхний найман баг болон эрх авч өрсөлдөж буй найман багтай нийлээд 16 хүчирхэг баг өрсөлдөж байна. Манай Улаанбаатар ММС Энержи баг А хэсэгт тус тэмцээнийг чансаагаар тэргүүлэн өрсөлдөж буй Сербийн алдарт UB баг болон Филиппиний Себу багуудтай багтсан байна.
Манай багийн эхний тоглолтоо алдарт UB багтай хийж 21:15 харьцаагаар ялагдсан юм.
Харин удаах тоглолтод Филиппиний Себу багийг 21:15 харьцаагаар хожин хэсгээсээ шалгарлаа. Манай багийн хувьд хасагдах шатанд өнөөдөр /11.27/ Улаанбаатарын цагаар 16:35 цагт Австрийн Вена багтай өрсөлдөх хуваарьтай байна.