СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-27

УИХ-ын дарга “Эзэн Чингис хааны Их засаг хууль” таван боть номын нээлтэд оролцов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ардын багш, ОХУ-ын Буриад улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осорын “Эзэн Чингис хааны Их засаг хууль” 5 боть номын нээлтэд оролцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Чингис хаан Монгол туургатныг нэгтгэн, Их Монгол Улсыг байгуулж, төр засах арга ухаан болох Их засаг хууль цаазыг тогтоон хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтний төрт ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон. Тийм ч учраас түүнийг дэлхийн түүхийн “Мянганы суут хүмүүн”-ээр өргөмжилсөн юм. Эзэн Богд Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь бидний хүндэт үүрэг бөгөөд Монголынхоо сэргэн мандлын шинэ ирээдүйг бүтээх, улс үндэстнээрээ, түүх соёлоороо бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэхэд ач холбогдолтой. “Эзэн Чингис хааны Их засаг хууль” 5 боть ном нь олон улсын Чингис хаан судлалд дорвитой байр суурь эзэлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Цаашид Их хааныхаа үйл хэрэг, билиг сургаал, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг судлахын зэрэгцээ өнөөгийн төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд үзэл санааг нь тусган хэрэгжүүлэх явдал чухлыг онцлон тэмдэглэе” хэмээгээд доктор, профессор Н.Ням-Оcорт баяр хүргэн, эрдэм судлалын үйл хэрэгт нь амжилт хүсэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.