“Twitter” компанийн шинэ эзэн Илон Маск хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсныхаа дараа ирэх долоо хоногоос эхлэн хууль зөрчөөгүй хэрэглэгчдийн хаагдсан хаягуудад “бүх нийтийг хамарсан өршөөл” үзүүлэхээ мэдэгджээ.
Түүний “Twitter” нийгмийн сүлжээнд лхагва гарагт нийтэлсэн санал асуулгад 3.16 сая гаруй хэрэглэгч оролцсоны 72.4 хувь нь хаяг нь хаагдсан хэрэглэгчдийг эргүүлэн авчрахыг дэмжсэн санал өгсөн байна.
“Twitter” компанийг өнгөрсөн сард худалдан авсан И.Маск пүрэв гарагт өөрийн хаягтаа, “Хүмүүс өөрсдийн саналаа илэрхийллээ. Ирэх долоо хоногоос өршөөл үзүүлж эхэлнэ” хэмээн нийтэлжээ
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, “Babylon Bee” цахим хуудас, инээдмийн жүжигчин Кэти Гриффин нарын хаагдсан хаягийг сэргээсэн юм.
“Twitter”-ийн эзэн болсон эхний хэдэн долоо хоногтоо тэрбээр дуулиан шуугиантай олон өөрчлөлт шийдвэрийг гаргаж, компанийн гүйцэтгэх захирал асан Параг Агравал тэргүүтэй удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь халжээ. Мөн аюулгүй байдал, хувийн мэдээлэл хариуцсан өндөр албан тушаалтнууд ажлаасаа гарсан мэдээлэл гарсан байна.
Эх сурвалж: Reuters agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.