СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-27

Сэлэнгэ аймагт 61 албан хаагч төрийн жинхэнэ албаны тангараг өргөлөө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 1, 4, 8 дугаар заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор 61 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөлөө.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа нээж, баяр хүргэлээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 210 төрийн байгууллагад 6162 төрийн албан хаагч ажиллаж байна. Баярын энэ өдөр аймгийн хэмжээнд 23 байгууллагын 61 төрийн албан хаагч тангараг өргөв.

Тангараг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд болон хэлтэс, ахмад төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож сэтгэлийн үгээ хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.