СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /Албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2022.11.27/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө  -19...-21 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Ховдын хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Маргааш өдөр Завхан, Архангайн зүүн, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус,  Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр -22...-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Бусад нутгаар -18...-23 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -1...-6 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

2022.11.28-наас 2022.12.02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Цаашдаа хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн жавартай байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.