Үндэсний агаарын тээвэрлэгчдийг олон чиглэлд, хямд зорчигч, ачаа тээвэрлэхийг дэмжсэн шийдвэр гаргалаа
Монгол Улсын агаарын тээвэрлэгчдийг төр, хувийнх гэж ялгалгүй тэгш дэмжиж, олон улсад өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ гэдгийг салбарын сайд С.Бямбацогт онцоллоо.
Илүү олон чиглэлд, хямд зорчигч, ачаа тээвэрлэхийг дэмжин дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
“Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг Берлин чиглэлд томилсон бөгөөд тус компани Берлин-Москва чиглэлийн зорчигч тээврийн нислэгээ 2023 оны 1 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Изинис Эйрвэйз” ХХК нь ачаа тээврийн зориулалтаар А330-200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол “Монголиан Эйрвейс Карго” ХХК нь зорчигч тээврийн зориулалтаар А330-243 маягийн агаарын хөлөг оруулж ирэхээр бэлтгэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.